Tuesday, November 22, 2011

Дэлхий үүссэн тухай /домог/

Эрт галавын үед манай дэлхий одоогийнх шиг хөрс шороо, хад чулуу байхгүй хариннил усаар бүрхмэл байсан гэнэ. Тэр үед Хурмаст тэнгэр нэг түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гурван түмэн настай Галбингаа шувууг дэлхий рүү явуулжээ. Галбингаа шувуу эх дэлхийг тойрон явж байгаад өндөглөх болж гэнэ. Тэгээд үүр засч өндгөө гаргах гэтэл ямар ч хуурай газар байхгүй тул арга буюу өд сөдөө зулгаан усан дээп үүр засчээ. Тэр зассан үүрэн дээр хумхийн тоос буусаар байгаад дагтаршин газрын хөрс үүссэн гэнэ. Ингэж хөрст дэлхий тогтсон юм байна.

П.Дэлгэржаргал 

Галбингаа мину

Галбингаа шувууны далавчны хүчирхэг сэрчигнээнд
Газар дэлхий минь ариусан ариусан нялхамсана
Гэрэлтэн цацрах чиний л зүг рүү
Гэгээн мэлмийгээ алгуурхан бид анилаа.

Хаанаас ч чамайг олоогүй юм гэнэ лээ
Хэнд ч чи харагдаагүй юм гэнэ лээ
Хорвоод чи төрөөгүй юм гэнэ лээ
Хувьтай бүхний өр зүрхэнд л гагцхүү дуулдаг юм гэнэ лээ

Tuesday, October 11, 2011

Зарлал

Галбингаа сургалтын төвийн дэргэдэх Яруу эгшиглэн хүүхдийн ардын дууны хамтлагт 4-7 насны дуулах сонирхолтой, өөртэй итгэлтэй хүүхдүүдийг шалгаруулж байна.

Эх орноороо бахархах, ардын урлагын  баялаг өв сангаас суралцах, монгол ардын дуугаа өвлөн  дуулах зорилготой
Яруу эгшиглэн хамтлагийг байгуулж байгаа билээ.

Хүүхдүүдээ Та бүхнийг урьж байна.

манай хаяг: Хүүхдийн урлан бүтээх төвийн ард, 1-р байр, Өсвөр үейин хөгжлийн төвийн 6 тоот. Галбингаа сургалтын төв.

E-mail: galbingaa@yahoo.com,

Утас: 91174919, 98620220,

Saturday, October 1, 2011

"Галбингаа" язгуур урлагийн хүүхдийн сургалтын төв нээгдлээ

Сайн байна уу?
Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргье.

Монгол ардын дууны Галбингаа нэртэй сургалтын төв нээлээ. Уг сургалтанд 3-15 насны хүүхдүүд ардын дуу, хүүхдийн дуу, үндэсний хөгжмийн ганцаарчилсан сургалтанд анхан дунд шатаар хамрагдах юм.

Зорилго:
Монголчууд бидний ирээдүй болсон хүүхэд багачуудаа ёс заншил, өв уламжлал, ардын урлагын баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.

Зорилт:
Хүүхдийг өөртөө итгэх итгэл, хүнлэг чанар, бие даасан бүтээлч байдал, бусдыг хүндэтгэн харилцах, нээлттэй байх, харилцааны эв дүй эзэмшихэд нь хүүхдэд дэмжлэг үзүүлэх ба ардын ёс заншил, дуу хуурыг танин мэдэхэд тусална.

Үзэл баримтлал:
Хүүхэд бүрийг хайрлан хүндэтгэж, тэдний хүвийн онцлог, хүсэл сонирхлыг дээдлэн, бие хүн болон хөгжихөд туслан дэмжинэ.

Давуу тал:
 Багш нар
Тус төвийн багш С.Дэлгэрцэцэг нь Хүүхдийн дууны Монгол эгшиглэн хамтлагыг үүсгэн байгуулсан Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан хүүхэдтэй ажиллах эв дүйтэй багш юм.
Мөн үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын хөгжимчин МУСТА Р.Бат-Эрдэнэ, хөгжимчин Даваасүрэн, Төгсжаргал зэрэг мэргэжлийн багш нартай.

Материаллаг бааз
Үндэсний хөгжмийн ятга, ёочин, лимбэ, морин хуур, товшуур хуур, хуучир, шанз зэрэг хөгжмөөс гадна мандалин , металфон, ямаха сургалтын хөгжим, систем хөгжим ,энгийн хөгжмийн зэмсэгтэй.

Сургалтын орчин
Тав тухтай тохилог орчинд мэргэжлийн багш нар таны хүүхдийн төлөө тантай хамт ганцаарчилсан сургалтг явуулна.

Монгол өв соёлоо дээдлэн ардын дуу хуураа сурах бяцхан үрсийн төлөө гэгээн хүсэл биелэх болтугай.

Wednesday, September 7, 2011

Галбингаа сургалтын төв элсэлтээ авч эхэллээ.

Манай Галбингаа сургалтын төв нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ ардынхаа дуу хуураар дамжуулан эх орноороо бахархах, өв соёлоо дээдлэн хүндлэх, ардынхаа баялаг урын сангаас  сургах зорилгоор  дараах сургалтыг явуулж байна.

Сургалтанд  цэцэрлэгийн 4-6 нас (анхан, дунд шат),  сургуулийн 7-15 нас (анхан, дунд шат)-ны хүүхдүүд хамрагдах боломжтой.

БИД:
- Монгол ардын дуу,хүүхдийн дуу,үндэсний хөгжим хавсарсан ганцаарчилсан сургалт
- Монгол ардын дуу,хүүхдийн дуу, төгөлдөр хуур  хавсарсан ганцаарчилсан сургалт
- Аман хуур, морин хуур, хөөмийн ганцаарчилсан сургалтуудыг  мэргэжлийн багш нар  заана.
 
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Хурд хороолол, Метромолл их дэлгүүрийн ард, 1-р байр, Өсвөр үеийн хөгжлийн төвийн 6 тоот.

Утас: 98620220, 91174919, 91519889

Monday, June 27, 2011

Ардын дуу, хуураа дээдэлсэн багачуудын өргөө нээгдлээ

Ерөөлөөр учирсан Монгол эх орныхоо төлөө бидний хийж,  бүтээж чадах зүйл хэмжээлшгүй их билээ. Эх орноо гэсэн эрхэм нандин  мэдрэмж л биднийг  аливаа бүхэнд урамшуулж, монголоо гэсэн бахархал омогшилын өндөрлөгт аваачдаг юм болов уу.

Хүүхэд бүхэн инээд хөөр, баяр жаргаланг,  хайрыг бидэнд харамгүй авчирдгийн адил бяцхан хүүхдүүдийн маань  эвлэгхэн дуулах ардын дууны аялгуу, хуурын анир томчууд бидэнд ч бас эх орныг маань уянгалаг тансаг болгон бэлэглэж хэзээ тасрашгүй Монгол амин хэлхээг мөнхөд орчлон хорвоотой холбох мэт ээ...

Ийм нэгэн Галбингаа нэртэй  ардын дуу, хуураа дээдэлсэн багачуудын өргөөг нээлээ.

Мөнх хөх тэнгэрийн дор
Миний Монголын үрс
Монгол гэдгээрээ бахархаж байх болтугай....

Tuesday, June 14, 2011

Бидний урын сан: "Бид Монголдоо хайртай"

Бидний урын сан: Чингисийн Монголд урьж байна

Бидний урын сан: Шидэт өвөл