Friday, February 3, 2012

Яруу эгшиглэн хамтлагын анхны тоглолт

Жил бүрийн 2 дугаар сард багш нарын баярыг тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Энэ оны 2 сарын 1-ны өдөр Соёлын төв өргөөнд Нийслэлийн багш нарын баярт зориулсан хүндэтгэлийн концерт болов.


Уг хүндэтгэлийн арга хэмжээн дээр Галбингаа сургалтын төвийн дэргэдэх хүүхдийн язгуур урлагын Яруу эгшиглэн хамтлагын хүүхдүүд  Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг киноны зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн үг, Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ -ийн ая  ''Ерөөлөөр учирсан миний Монгол" дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Хамгийн анхны тоглолтоороо монголын мянга мянган эрдэмтэн багш нартаа зориулан дуулсан бяц хан хүүхдүүддээ уран бүтээлийн, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Wednesday, February 1, 2012

хүүхдийн язгуур урлагын Яруу эгшиглэн хамтлаг байгуулагдлаа

Галбингаа сургалтын төв нь монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэсний урлагын үнэт өв сангаас таниулан , зааж сургах, монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, монгол ардын дууны урын сангаас сурталчлах зорилгоор  ардын дуу, үндэсний хөгжмийн сургалтуудыг явуулдаг билээ.

Ийнхүү үйл ажиллагаан дээрээ түшиглэн хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн  хамтлагыг байгууллаа.


хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн xамтлагын хүүхдүүд 5-9 настай.