Saturday, June 9, 2012

биднийг дэмжээрэй

''Яруу эгшиглэн хамтлаг''  нь монгол ардын олон үндэстэн ястнуудын дуунаас дээжлэн авсан 20 дууг понаграмийн хамт цомог болгон гаргахаар бэлэн болж байна.


 Бидэнтэй хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна.
91174919
galbingaa@yahoo.com

Туурайн төвөргөөн-2012 д Яруу эгшиглэн'' хамтлагын хүүхдүүд оролцохоор бэлтгэлээ хийж байна.

Шинэ хөгжмийн ассациосаас зохион байгуулдаг Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн их наадамд Галбингаа  сургалтын төвийн дэргэдэх ''Яруу  эгшиглэн'' хамтлагын хүүхдүүд маань хамтлагаараа болон гоцлолоороо ая дуугаа өргөн оролцохоор бэлтгэлээ хийж байна.




Friday, June 1, 2012

NTV телевизийн Битл Мюзик хөгжмийн нэвтрүүлэг

Яруу Эгшиглэн хамтлагын хүүхдүүд маань  олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан гаргасан Телевизийн зохиомжинд   ''Тэмүүжин'', ''Мөрөөдлийн дуу'' - гаараа амжилттай оролцлоо.




Даян дэлхийн энх тайван эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн Яруу эгшиглэн хамтлагын бяцхан хүүхдүүд маань  '' World harmony run-2012'' хүндэтгэлийн арга хэмжээн дээр ''Ерөөлөөр учирсан миний монгол'', '' Бид монголдоо хайртай''  дуунуудаа дуулж бэлэг барьлаа.

Эв нэгдлийн гүйлт энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ба энэ онд олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 50,000 гаруй км урт замыг туулах юм байна.

2012 оны Ази Номхон Далайн Бүсийн Эв найрамдлын гүйлт нь 3-р сарын 5-нд Шинэ Зеландаас гараагаа авч, Австрали, Индонез, Сингапур, Малайз, Япон, Солонгос, Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг 11 орны нутаг дэвсгэрээр аялан 7-р сарын 25-нд Казахстаны Астана хотноо өндөрлөнө.

Харин Монголд 2012 оны 5 сарын 25-аас Замын үүдээс гараагаа авч  2012 оны 06 сарын 17 нд Увсын Боршоо/хандгай  хүртэл нийт 3279 км замыг туулан эв найрамдлын галт бамбараа ОХУ-д хүлээлгэн өгөх юм байна.

Huuhed Buhen jargaltai shtork OK.m2t