Wednesday, May 30, 2012

Shuud.mn 2012.05.29

 

Эмч, багш, дарга болно… гэхдээ ардын дуугаа дуулна

Хүүхдийн инээд хөөр, дуу хуур цангинасан “Галбингаа” сургалтын төвийг зорин очлоо. Биднийг очиход тус сургалтын төвөөс төрөн гарсан “Яруу эгшиглэн” хүүхдийн хамтлагийн багачууд ардын бүжгийн бэлтгэл хийж байв.

Ардын сайхан дуугаа өвлөн дуулж, томчуудын хайр хүндэтгэлийг хүлээж яваа “Яруу эгшиглэн” хамтлаг нь 5-9 насны найман гишүүнтэй, байгуулагдаад нэг жил болох гэж байгаа ажээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар тус төвд ардын дуу, бүжиг сурч үндэсний хөгжмөөр тоглож сурчээ. Тэд одоо урын сандаа 20 гаруй дуутай, анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Тус төвийн багш С. Дэлгэрцэцэгийн хэлснээр хүүхдүүд анх ирэхдээ монгол дуу, бүжиг, үндэсний хөгжмийн талаар мэдлэг, мэдээлэл маш бага байдаг аж. Гэхдээ хүүхдүүдтэй сар шахам ажиллахад аяндаа өөрсдөө дуу хөгжимдөө дуртай болдог гэв.

-“Яруу эгшиглэн” хамтлагийн гишүүдийг танилцуулаач?
-Хамтлагийн ахлагч Энхбатын Энх-Амгалан 8 настай,  хамтлагийн гишүүд болох Баянмөнхийн Аззаяа 7 настай, Батбуяны Жавхлантөгс 6 настай, Баттулгын Ариунзул 6 настай, Мөнхбатын Амарбясгалан 6 настай, Мөнхбаатарын Уянга 5 настай, Нарандоржийн Азтүшиг 6 настай, Батмөнхийн Саруулсайхан 7 настай.

-Хүүхдүүд яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
 -Монгол ардын 20 дуутай “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2″ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогийн байдлаар бүх дуунуудынхаа хоолойн бичлэгийг хийчихсэн байгаа.

Friday, May 11, 2012

Баяртай мэдээ

Галбингаа сургалтын төвийн бяцхан хүүхдүүд маань

-  Монгол ардын 20 дуутай "Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2" цомогоо гаргахаар бэлэн болоод байна. 2012.05.11-ны байдлаар бүх дуунуудынхаа хоолойтой бичлэгт ороод дууссан ба амжвал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цомгоо гаргахаар шуурхайлан ажиллаж байна.

- Мөн жил бүр зохиогддог олон улсын хөгжмийн Туурайн төвөргөөн наадамд уран бүтээлээрээ 6-р сард оролцохоор болсон.

-   Хүүхэд бүхний бахархал болсон  Goodboys хамтлагын 2012.06.01 нд  UB Palas-д болох тоглолтонд  "Ерөөлөөр учирсан миний монгол", "Mөрөөдлийн дуу" - аараа оролцож  бэлэг барина.

2012-05-30 нд дэлхийн олон оронд болдог  WORLD HARMONY RUN гүйлтийн Улаанбаатар хотод ирэх нэгдсэн арга хэмжээн дээр Яруу  эгшиглэн хамтлагын хүүхдүүд ая дуугаа өргөж даян дэлхийн энх тайвны төлөө үйлсэд хувь нэмрээ оруулна

Монгол эх орондоо хайртай, ардын дуугаа өвлөн дуулж байгаа бяцхан үрсийн гэгээн үйлсд өндөр амжилтыг хүсэхийн ялдамд бидэнтэй хамтран ажиллаж, дэмжихийг уриалж байна.

Баярлалаа. Бидэнтэй
холбогдох утас: 91174919.91519889.
galbingaa@yahoo.com