Wednesday, February 1, 2012

хүүхдийн язгуур урлагын Яруу эгшиглэн хамтлаг байгуулагдлаа

Галбингаа сургалтын төв нь монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэсний урлагын үнэт өв сангаас таниулан , зааж сургах, монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, монгол ардын дууны урын сангаас сурталчлах зорилгоор  ардын дуу, үндэсний хөгжмийн сургалтуудыг явуулдаг билээ.

Ийнхүү үйл ажиллагаан дээрээ түшиглэн хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн  хамтлагыг байгууллаа.


хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн xамтлагын хүүхдүүд 5-9 настай.




                                Хамтлагын ахлагч: Энхбатын Энх-Амгалан /8 настай/

                                      Хамтлагын гишүүн: Баянмөнхийн Аззаяа /  7 настай /
                                   
                                  Хамтлагын гишүүн: Батбуяны Жавхлантөгс / 6 настай/

                                Хамтлагын гишүүн: Баттулгын Ариунзул  /  6 настай /

                                Хамтлагын гишүүн: Мөнхбатын Амарбясгалан  /  6 настай /

                                   Хамтлагын гишүүн: Мөнхбаатарын Уянга  / 5 настай /

                                  Хамтлагын гишүүн: Нарандоржийн Азтүшиг  /  6 настай /

                                Хамтлагын гишүүн: Батмөнхийн Саруулсайхан  /  7 настай /


Яруу эгшиглэн хамтлагын багшаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан С.Дэлгэрцэцэг  ажиллаж байна. Тэрээр өмнө нь Монгол эгшиглэн хамтлагыг үүсгэн байгуулсан туршлагатай, чадварлаг багш юм.

Өнөөдрийн байдлаар Яруу эгшиглэн хамтлаг маань хэд хэдэн шинэ  дуунуудыг цоо шинээр төрүүлээд байна. Эдгээрээс дурдвал:

- үг Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн,
жүжиг киноны зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн
 
ая  Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ

 ''Ерөөлөөр учирсан миний Монгол"

- үг Монгол улсын төрийн шагналт, ардын уран зохиолч,
  яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж

  ая   ая зохиогч Дэмчигдоржийн Галсанбаяр

  "Тэмүүжин"

зэрэг дуунуудыг монголын ард түмэндээ өргөн барьж байна.

Яруу эгшиглэн хүүхдийн язгуур урлагын хамтлаг маань урын сандаа 20 гаруй уран бүтээлтэй болоод байгаа билээ.

Монгол ардын дуугаа өвлөн дуулж буй
Монголын ирээдүй болсон бяц хан хүүхдүүддээ
Уран бүтээлд нь болон хичээлд нь их амжилтыг хүсэн ерөөе.


Галбингаа сургалтын төв.

1 comment: