Tuesday, October 30, 2012

Яруу эгшиглэн хамтлаг "Найрал дуу-20" найрал дууны наадамд оролцлоо

Д.Лувсаншарав: Хүүхдийн цангинасан дууг сонсоход миний сэтгэл тэнийдэг Хэвлэх
2012 оны 10-р сарын 30, Мягмар гариг, 09:30






 





















Монгол хүн бүр хэлд орох цагаасаа эхлэн "Маамуу нааш ир" дууг дуулж өссөн гэхэд болно. Тэрээр энэ дууны аяыг ач охиныхоо аманд аялаж байсан аялгуунаас сэдэвлэн зохиосон гэдэг. Тэгвэл өдгөө 80 гаруй настай буурал хөгжмийн зохиолчийн нэрэмжит наадам болгохоор боллоо.

Тус наадмыг 1993 оноос эхлэн зохион байгуулсан аж. Харин 2006 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор болгон зохион байгуулсаар иржээ. Энэ жилийн хүүхдийн дууны 20-р наадамд нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн сургуулийн дуу хөгжмийн багш нар, болон 80 гаруй сургуулийн найрал дууны сурагчид цэцэрлэгийн хүүхдүүд, "Улаан бүч" чуулга нийт 1300 гаруй хүүхэд оролцлоо. Тус наадам Монгол улсын төрийн дууллаар эхлэн, шилдэг найрал дуучдын хамтлагууд "Тагтаа", "Маамуу нааш ир" зэрэг зуун дамжсан гайхалтай хүүхдийн бүтээлийг эгшиглүүлсэн юм.

Тэрээр "Хүүхдийн найрал дууны баяр наадамд оролцож байгаадаа баяртай байна. Хүүхдийн цангисан, яруу сайхан хоолойг сонсоход миний сэтгэл тэнийдэг. Тиймээс монгол орны ирээдүй болсон хүххдүүдийг хайрлан, хүндэтгэх хэрэгтэй. Энэ жилийн наадам нийслэлийн 373 жилийн ойтой давхцаж буй онцлогтой болж байна."  хэмээн баярын нулимс унаган хэлсэн юм.
Мөн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравт монголын дууны урлаг, найрал дууны урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, урт наслан удаан жаргахыг хүсэн батламж гардууллаа.


Нийслэлийн ЕБС-ын найрал дууны сурагчид











42-р цэцэрлэгийн хүүхдүүд хүүхдийн дууны цуглуулгыг дууллаа



Нийслэлийн 114-р тусгай сургуулийн сурагчид



  eh survalj : Г.Батцэцэг www.times.mn

1 comment: