Даян дэлхийн энх тайван эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн Яруу эгшиглэн хамтлагын бяцхан хүүхдүүд маань '' World harmony run-2012'' хүндэтгэлийн арга хэмжээн дээр ''Ерөөлөөр учирсан миний монгол'', '' Бид монголдоо хайртай'' дуунуудаа дуулж бэлэг барьлаа.
Эв нэгдлийн гүйлт энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ба энэ онд олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 50,000 гаруй км урт замыг туулах юм байна.
2012 оны Ази Номхон Далайн Бүсийн Эв найрамдлын гүйлт нь 3-р сарын 5-нд Шинэ Зеландаас гараагаа авч, Австрали, Индонез, Сингапур, Малайз, Япон, Солонгос, Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг 11 орны нутаг дэвсгэрээр аялан 7-р сарын 25-нд Казахстаны Астана хотноо өндөрлөнө.
Харин Монголд 2012 оны 5 сарын 25-аас Замын үүдээс гараагаа авч 2012 оны 06 сарын 17 нд Увсын Боршоо/хандгай хүртэл нийт 3279 км замыг туулан эв найрамдлын галт бамбараа ОХУ-д хүлээлгэн өгөх юм байна.


Хүүхдийн
инээд хөөр, дуу хуур цангинасан “Галбингаа” сургалтын төвийг зорин
очлоо. Биднийг очиход тус сургалтын төвөөс төрөн гарсан “Яруу эгшиглэн”
хүүхдийн хамтлагийн багачууд ардын бүжгийн бэлтгэл хийж байв.