Яруу Эгшиглэн хамтлагын хүүхдүүд маань олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан гаргасан Телевизийн зохиомжинд ''Тэмүүжин'', ''Мөрөөдлийн дуу'' - гаараа амжилттай оролцлоо.
Галбингаа сургалтын төв нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ ардын дуу, үндэсний хөгжим зэрэг язгуур урлагийн өв соёлыг таниулан сургана.
Friday, June 1, 2012
Даян дэлхийн энх тайван эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн Яруу эгшиглэн хамтлагын бяцхан хүүхдүүд маань '' World harmony run-2012'' хүндэтгэлийн арга хэмжээн дээр ''Ерөөлөөр учирсан миний монгол'', '' Бид монголдоо хайртай'' дуунуудаа дуулж бэлэг барьлаа.
Эв нэгдлийн гүйлт энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ба энэ онд олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 50,000 гаруй км урт замыг туулах юм байна.
2012 оны Ази Номхон Далайн Бүсийн Эв найрамдлын гүйлт нь 3-р сарын 5-нд Шинэ Зеландаас гараагаа авч, Австрали, Индонез, Сингапур, Малайз, Япон, Солонгос, Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг 11 орны нутаг дэвсгэрээр аялан 7-р сарын 25-нд Казахстаны Астана хотноо өндөрлөнө.
Харин Монголд 2012 оны 5 сарын 25-аас Замын үүдээс гараагаа авч 2012 оны 06 сарын 17 нд Увсын Боршоо/хандгай хүртэл нийт 3279 км замыг туулан эв найрамдлын галт бамбараа ОХУ-д хүлээлгэн өгөх юм байна.
Wednesday, May 30, 2012
Shuud.mn 2012.05.29
Эмч, багш, дарга болно… гэхдээ ардын дуугаа дуулна
Хүүхдийн
инээд хөөр, дуу хуур цангинасан “Галбингаа” сургалтын төвийг зорин
очлоо. Биднийг очиход тус сургалтын төвөөс төрөн гарсан “Яруу эгшиглэн”
хүүхдийн хамтлагийн багачууд ардын бүжгийн бэлтгэл хийж байв.Ардын сайхан дуугаа өвлөн дуулж, томчуудын хайр хүндэтгэлийг хүлээж яваа “Яруу эгшиглэн” хамтлаг нь 5-9 насны найман гишүүнтэй, байгуулагдаад нэг жил болох гэж байгаа ажээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар тус төвд ардын дуу, бүжиг сурч үндэсний хөгжмөөр тоглож сурчээ. Тэд одоо урын сандаа 20 гаруй дуутай, анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Тус төвийн багш С. Дэлгэрцэцэгийн хэлснээр хүүхдүүд анх ирэхдээ монгол дуу, бүжиг, үндэсний хөгжмийн талаар мэдлэг, мэдээлэл маш бага байдаг аж. Гэхдээ хүүхдүүдтэй сар шахам ажиллахад аяндаа өөрсдөө дуу хөгжимдөө дуртай болдог гэв.
-“Яруу эгшиглэн” хамтлагийн гишүүдийг танилцуулаач?
-Хамтлагийн ахлагч Энхбатын Энх-Амгалан 8 настай, хамтлагийн гишүүд болох Баянмөнхийн Аззаяа 7 настай, Батбуяны Жавхлантөгс 6 настай, Баттулгын Ариунзул 6 настай, Мөнхбатын Амарбясгалан 6 настай, Мөнхбаатарын Уянга 5 настай, Нарандоржийн Азтүшиг 6 настай, Батмөнхийн Саруулсайхан 7 настай.
-Хүүхдүүд яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Монгол ардын 20 дуутай “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2″ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогийн байдлаар бүх дуунуудынхаа хоолойн бичлэгийг хийчихсэн байгаа.
Friday, May 11, 2012
Баяртай мэдээ
Галбингаа сургалтын төвийн бяцхан хүүхдүүд маань
- Монгол ардын 20 дуутай "Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2" цомогоо гаргахаар бэлэн болоод байна. 2012.05.11-ны байдлаар бүх дуунуудынхаа хоолойтой бичлэгт ороод дууссан ба амжвал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цомгоо гаргахаар шуурхайлан ажиллаж байна.
- Мөн жил бүр зохиогддог олон улсын хөгжмийн Туурайн төвөргөөн наадамд уран бүтээлээрээ 6-р сард оролцохоор болсон.
- Хүүхэд бүхний бахархал болсон Goodboys хамтлагын 2012.06.01 нд UB Palas-д болох тоглолтонд "Ерөөлөөр учирсан миний монгол", "Mөрөөдлийн дуу" - аараа оролцож бэлэг барина.
2012-05-30 нд дэлхийн олон оронд болдог WORLD HARMONY RUN гүйлтийн Улаанбаатар хотод ирэх нэгдсэн арга хэмжээн дээр Яруу эгшиглэн хамтлагын хүүхдүүд ая дуугаа өргөж даян дэлхийн энх тайвны төлөө үйлсэд хувь нэмрээ оруулна
Монгол эх орондоо хайртай, ардын дуугаа өвлөн дуулж байгаа бяцхан үрсийн гэгээн үйлсд өндөр амжилтыг хүсэхийн ялдамд бидэнтэй хамтран ажиллаж, дэмжихийг уриалж байна.
Баярлалаа. Бидэнтэй
холбогдох утас: 91174919.91519889.
galbingaa@yahoo.com

Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Posts (Atom)